Friday, April 26, 2013

Шинэ жил

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх

 
Цасан ширхэг наадан бүжээд
Цан өвлийн жаврыг дуудлаа
Цал буурал ааваа урихаар
Цагийн зүү оноо үдлээ
Цасан охидоо дагуулсаар
Цан жавраа хөврүүлсээр
Ойн олон амьтад
Онцолж бүгдийг дуудсаар
         Шинэ он шинэ жил ирлээ
         Шинээр надад санаа төрлөө
         Шинэ он шинэ жил гарлаа
         Шинээр надад насыг нэмлээ

Цас бид хоёр

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх


Хөвөн цагаан цас минь

Зөөлөн хаялан будраад

Алиман улаан хацарт минь

Хайлан хайлан урслаа

         Алиман улаан хацарт минь

         Хайлан хайлан урслаа   

Хулгана

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх


Хорголжин нүдтэй

Ховорхон биетэй

Өөртэй ухаантай

Өндөг шиг хулгана

              Өрөө тасалгаанд

              Өргөн талдаа

              Гэр байшинд

              Гүйж харайна

Гэрлэн дохио

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх

Гэрлэн дохио гурван өнгөөр

Дэргэд нь очиход анивчин аслаа

Мартахын учиргүй гэрлэн дохио шүү

Хүүхэд та нар санаж яваарай



       Улаан гэрэл,шар гэрэл

       Ногоон гэрэл ногоон гэрэл

       Асаж байна анивчиж байна

       Учиртай гурван гэрэл

       Үүрэгтэй гурван гэрэл

        Бидний найз гурван гэрэл

        Санаж яв мэдэж ав


Бөмбөг

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх

Бөөр алаг бөмбөг
Өнхөрч бөмбөрч эргэлдэнэ
Бүлтгэр олон жаалууд
Түүний араас гүйлдэнэ
Дахилт: Бөмбөг бөмбөг бөмбөг
                Аавын хайртай хөл бөмбөг
                Бөмбөг бөмбөг бөмбөг
                Ээжийн дуртай гар бөмбөг
                Бөмбөг бөмбөг бөмбөг
                Ахын тоглодог сагс
                Бөмбөг бөмбөг бөмбөг
                Эгчийн одон бөмбөг

Чихэр өгөөч ээжээ

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх
 
Чихэр өгөөч ээжээ
Чин сэтгэлээсээ гуйж байна
Баавгайтай чихэр бол сайн шүү
Бал бурамтай бол яахав дээ
               Чихэр өгөөч ээжээ
               Чин сэтгэлээс гуйж байна
               Алим өгөөч ээжээ
               Ариун сэтгэлээс гуйж байна

Бамбуухай

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх

Бамбуухай бамбуухай бамбуухай
Бүжин туулайг дууриаж
Бултан дэгдэн тоглоё
Баримал тоглоом өрөөд
Байшин барьж наадъя
         Ля ля ля  ля ля ля
         Байшин барьж наадъя

Алтан намар

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх

Намар цагийн сардаа
Навч цэцэгс шаргалтаад
Ургамал мод нь хүртэл
Алтан өнгөөр хучигдана
          Амьдрал байгаль тэтгэсэн
          Ай даа мөн ч сайхан цаг

Есөн сарын нэгэн

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх
  

Хөгжөөнт зуны улирал өнгөрч 
Алтан намар айлчлан ирлээ
Хүүхэд бидний амралт өндөрлөж 
Сургууль цэцэрлэг үүдээ нээлээ
               Дахилт
              

Monday, April 22, 2013

Шинэ жилдээ


  "Тэнгэр" хамтлаг
Үг    Ц.Нүүдэл                                           
Ая   Ч.Алтансүх






Гоёлын хувцасаа өмслөө дөө
Ганган бүжгээ товшлоо доо
Хүсэл мөрөөдлийн жигүүрээ дэвье
Хөөрөн баясан наадан цэнгэе
Солонго гийсэн гэрэлээ асаая
Цасан цэцэг саагаа хийсгэе
                Дахилт:
          Шинэ жил ирлээ
          Шинэ он гарлаа
          Хүүхэд бидний сургууль дээр
          Шинэ жил ирлээ
          Нэг нас нэмлээ
          Шинэ жил шинэ он гарлаа