Friday, April 26, 2013

Алтан намар

Үг.Ц.Нүүдэл 
 Ая.Ч.Алтансүх

Намар цагийн сардаа
Навч цэцэгс шаргалтаад
Ургамал мод нь хүртэл
Алтан өнгөөр хучигдана
          Амьдрал байгаль тэтгэсэн
          Ай даа мөн ч сайхан цаг


Мөрөөдөл болсон намартаа
Мөнчиг дуртай хүүхэд бид
Алим жимс нь амттай даа
Самар боргоцой шимтэй дээ
          Амьдрал байгаль тэтгэсэн
          Ай даа мөн ч сайхан цаг
Сэтгэлд хоногшсон намар цаг
Усны шувуудтай буцлаа даа
Хүйтний өвөл айлчлах
Улирал ээлжлэх дохио шүү
          Амьдрал байгаль тэтгэсэн
          Ай даа мөн ч сайхан цаг
 

No comments:

Post a Comment